Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Байгаль орчин хамгаалах болон Хүмүүнлэгийн үйл ажиллагаа

Image

Байгаль орчин хамгаалах болон Хүмүүнлэгийн үйл ажиллагаа

Зүүн Хүрээ Дашчойлин хийд нь дотоод гадаадын болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран нийгмийн сайн сайхны төлөө олон ажлуудыг хэрэгжүүлж байдаг. Тэдгээрээс танилцуулъя:

Дашчойлин хийд нь 2007 оноос Зүүн Хойд Азийн Залуу Байгаль Орчны Сүлжээ болон “Тунза”Монголын Залуучуудын Байгаль орчны сүлжээтэй хамтран уламжлалт аргаар байгаль орчноо хамгаалах талаар төсөлхэрэгжүүлж сургалт явуулж, гарын авлага, товхимол гарган ажиллаж байна. Мөн төрийн болон орон нутгийн тахилагт уул овоо тахих үйлсэд идэвхитэй оролцож монголчуудын байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншилыг сурталчилан таниулах ажлыг хийж байна.

2003 оноос НҮБ-ийн Хүүхдийн Төлөө сантай хамтран “Буддист манлайлалсанаачлага ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь:

· Бэлгийн эрүүл мэнд болон ХДХВ/ДОХ, БЗДХ-ын талаар үндсэн мэдэгдэхүүн, урьдчилан сэргийлэх арга барилыг лам хуврагуудад олгох,

· Лам хувраг үе тэнгийн сургагч нарыг бэлтгэж, ХДХВ/ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн оролцуулах,

· ХДХВ/ДОХ-ын талаарх үндсэн мэдлэгтэй болж, халдварлах замууд эрсдэлтэй алхмаас зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга барил эзэмших,

· Үе тэнгийн сургагч нарт зөвлөгөө өгөх арга барилд суралцсанаар бусдад үнэн зөв мэдээлэл дэлгэрүүлнэ

Гэсэн зорилгоор лам нарын нийгмийн идэвхи санаачлагыг өргөжүүлэх болон залуучуудыг БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, өвчтнийг асран халамжлах зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулдаг болно.

АНУ дахь Төвд Монголын Шашин Соёлын төвийн тэргүүн Ажаа Ренбүчийн санаачилсан “Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв”ТББ-аас хэрэгжүүлж буй хүүхдийн цусны эмгэг, хавдрынэмнэлэг байгуулах төсөлд тус хийд нь тодорхой хэмжээгээр тусалжажиллаж байгаа билээ.

2007 оноос Сэтгэлийн Амарлил сантай хамтарч жил бүр Бурхан багшийн дүйцэн өдрийг тэмдэглэж гэрэлт зул өргөх ёслолыг зохион байгуулахад оролцож байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь энэрэн нигуулсэхүй үзэл сургаалыг нийтэд сурталчилж, эв найрамдал, амар амгаланг түгээн дэлгэрүүлэх зорилготой.