Сүм хийд, хурал номын газар бүр нь зөвхөн мөргөлийн газар бус, соёл мэдлэг, хүмүүжил ухаарлын төв, лам хуврага бүр номын багш, итгэл үнэмшлийн эзэн байх ёстой гэж үзэж монголын амьдралд гарч ирсэн сайн бүхнийг тэтгэн дэмжихийн зэрэгцээ, улс түмэндээ тохиолдсон зовлон гай барцадыг арилгахын төлөө буяны үйлсийг өрнүүлж энэ бүхэнд хийдийнхээ үйл ажиллагааг чиглүүлж байгаа билээ.
Анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тус хийд нь иргэд, олон түмэн, лам хувраг, энгийн сүсэгтэн нарынхаа төлөө болон шашны, иргэний, хүмүүнлэгийн, сургалт хүмүүжлийн маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Мөн төрийн тахилгын үйлс, нийгмийн эмзэг давхарга болох тахир дутуу иргэд, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө, ган зуд гамшиг зэрэг олон арван арга хэмжээ, байгууллага хүмүүст олон арван сая төгрөгийн хандив өргөж төр түмнийхээ үйлсэд буян болжээ.
Цагийн мандал буурлын эрхээр 1938 онд үйл ажиллагаа нь бүрэн зогсож, их хэлмэгдүүлэлтийн үед дуган сүм, бурхан шүтээн нь бүрэн сүйдсэн Майдар бурхны дуганг шашин шүтлэг эрх чөлөөтэй болсонэнэ үед тэрхүү уламжлалт шашин соёлын нандин өвийг дахин сэргээх буянтай үйлсийг санаачлан эхлүүлээд байна. Майдарын дуганд эрхлэх үйл ажиллагаа нь зөвхөн хурал ном, зан үйлээр хязгаарлагдах бус олон нийтэд үйл хандсан боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулхаас гадна цаашид бурханы шашинт орнууд үйл ажиллагаагаа явуулж буй Майдарын төвүүдтэй холбоо тогтоон хамтран ажиллах олон улсын Майдарын төв болгох эрхэм зорилготой юм.
Шашин, соёлын, хүмүүнлэгийн, сургалт, хүмүүжлийн энэ мэт олон тооны үйл ажиллагааг эрхлэн байгаагын нэгэн хэсэг болгож олон түмэнд тус хийдийн түүх, үйл ажиллагаа, хэтийн зорилго зэргийг харуулсан интернэтийн цахим хуудсаа дахин нээн үзүүлж байна.
Та бүхний ажил үйлс өөдрөг, арван цагаан буян тань дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье.

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн Хамба лам Ч.Дамба